Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн шийдвэр гарсанаар дан дээлтэй сайд нар чинь сайдын үүрэг гүйцэтгэгч болчихсон байгаа шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн нэгдэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа ба энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Ойлголтуудаа жигдлэхгүй бол болохгүй. Ш.Раднаасэд гишүүн ҮХЦ-ийн тогтоолыг гарсан мөчөөсөө үйлчилж байгаа гэсэн. Гэтэл одоо энэ тогтоолын төсөл дээр орж байгаа хууль нь дагаж мөрдөх хугацаагаа нээлттэй орхисон байна. ҮХ-ийн тогтоол гарсан өдрөөс үйлчилнэ гэж зааж өгөхгүй бол бид өөрчилж байгаа юм шиг болно.

Өнөөдөр 39.1 хүчингүй болчихсон гэдэг нь ЗГ-ын тухай хууль болон бусад хууль нь үндсэн хуультай нийцэхгүй хэсгүүдээрээ үйлчлэхгүй болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, дан дээлтэй сайд нар чинь сайдын үүрэг гүйцэтгэгч болчихсон байгаа шүү. ҮХ-тай нийцэхгүйгээр бусад хуулиуд нэг минут ч үйлчилж явж болохгүй. Тиймээс ийм тохиолдолд ямар ямар эрх зүйн акт дагах ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй болж байна.

ҮХЦ гаргасан шийдвэр нь хараат бусаар гаргасан шийдвэр. Энд дуудаж авч ирвэл тэдний дараа дараагийн шийдвэрт УИХ нөлөөлөх гэж оролдсон болох учир үүн дээр эрх зүйн нөхцөл байдлаа жигдлээд цааш явах хэрэгтэй байна" гэлээ.

ЧУУЛГАН: ҮХ-д оруулах өөрчлөлтийн төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
ЧУУЛГАН: ҮХ-д оруулах өөрчлөлтийн төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд