Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Энэ талаар тус хорооны гишүүн Н.Энхболд танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж, оролцсон байдаг.
Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "ҮХЦ-ийн шийдвэр гарсан л бол хэлэлцэх шаардлагагүйгээр биелэгдэх ёстой. Монгол Улсын Үндсэн хууль алганд багтсан эх орон байдаг. Та бүхэн эх орон руугаа янз бүрээр дайрч, давшилж байна. Анх Т.Доржханд, С.Одонтуяа гэсэн хүүхэлдэйнүүдээ гаргаж ирж тоглуулсан. Баахан л явсан. Эцсийн бүлэгтээ ийм байдалд хүрч байна. Та бүхний зорилго бол улс эх орныг улс эх орон биш болгох, УИХ-ыг УИХ биш болгох юм байна. Хойшлуулшгүй хэлэлцэх асуудал бол улс эх орны эдийн засаг. Үнэ ханш. Гэтэл өөрсдийнхөө албан тушаалтай зууралдаад л. Ямар ичгэвтэр юм бэ. Манай АН УИХ-д бүлэгтэй. Ямар ч байсан тийм нэртэй явж байна. Манай бүлгээс санал санаачилга авсан юм уу. Та бүхэн дахиад л Үндсэн хууль руугаа дайрч давшлах зүйл рүүгээ орж байна. Та нар хэтэрхий эрдэж байна. Манай намын нөхдүүдийг худалдаж аваад сурчихсан. Хүүхэлдэй болгоод л явуулдаг. УИХ-ын гурван гишүүн очоод л гомдол гаргаад л... Дуртай шийдвэрээ гаргуулаад л.. ҮХЦ тоглоом боллоо. Одоо УИХ тоглоом болох нь.
Мөнгө угаах, хэрэг угаах гэж байдаг. Одоо Үндсэн хууль угаах дээрээ тулаад байна" хэмээлээ.