Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Трио“ кино Thai Film Festival-д шилдэг киноны төлөө өрсөлдөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн гол дүрд нь тоглож, СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино болсон билээ.

Тус кино нь Тайландын алдарт Siam Entertainment группын санаачлан хэрэгжүүлдэг олон улсын томоохон кино наадмын нэг болох "Thai Film Festival"-д оролцох эрхээ авчээ.

Трио кино нь "Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гуравласан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.

Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн “монголоид, монголизм” гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй. Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ” хэмээн Монголын дауны холбооноос мэдээлж байсан.

Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.