Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд авна. Харин Төрийн албаны шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарлаа.
Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилыг үндэсний цахим платформд байршуулж, e-TAZ аппликэйшн, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн албаны шалгалтад бэлтгэх, оролцох бүх талын боломжоор иргэдийг хангах, их, дээд сургууль шинээр төгсөгчид болон өндөр мэдлэг, боловсрол, ур чадвартай иргэдээр төрийн албаны нөөцийг баяжуулах чиглэлээр зохион байгуулах аж.
Мөн Улсын их хурлын 2022 оны долоодугаар сарын 5 ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Уг нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг байсныг өөрчилж улирал тутам зохион байгуулж байхаар зохицуулсан билээ.