Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайванийн зэвсэг үйлдвэрлэгч компанийн дэд дарга зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Тайванийн Засгийн газрын хяналтад байдаг зэвсэг үйлдвэрлэгч компанийн дэд дарга арлын өмнөд хэсэгт аялж явахдаа зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригийн өглөө өмнөд Пинтунг мужийн нэгэн зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон байна. Өдгөө 57 настай Оу Ян Лихсин Чун Шан хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн орлогч даргаар ажилладаг байжээ.

Түүнийг зүрхний шигдээсээр нас барсан болохыг тогтоосон гэж Пинтунг дүүргийн цагдаагийн газрын дэд дарга Ван Чин цун мэдэгдсэн аж. Мөн Оу Янгийн гэр бүлийнхэн түүнийг зүрхний өвчтэй, зүрхний стенттэй байсан гэжээ.

Төрөл бүрийн пуужингийн бүтээн байгуулалтыг удирдаж байсан Оу Ян энэ оны эхээс тус хүрээлэн ажиллаж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

ЖУУЛЧИД: Монгол бөхийн барилдааныг интернэтээс л үзэж байсан бол ингээд бодитоор нь харах сайхан байна
ЖУУЛЧИД: Монгол бөхийн барилдааныг интернэтээс л үзэж байсан бол ингээд бодитоор нь харах сайхан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд