Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайваньд хар салхи дэгдэж 40 гаруй хүн амиа алджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Тайваньд өчигдөр /2023.09.03/ Хайкуй нэртэй хар салхи дэгдэж олон хүн гэмтэж бэртжээ. Мөн 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Салхины хурд 200 км/ц-т хүрч, ургаа мод хийсч автомашинаар зорчиж явсан хоёр иргэнийг дарсан бол 20 гаруй хүн хүчтэй хуй салхинд хийссэн эд зүйлд цохигдож бэртжээ. Энэ нь тус улсад дөрвөн жилийн дараа хар салхины улмаас тохиолдож буй гамшигт үзэгдэл гэнэ.

Үйлчилгээний байгууллагууд, сургууль цэцэрлэг, дотоодын нислэгийн компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Өнөөдрийн байдлаар 160 мянган өрх цахилгаангүй болсныг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа аж. Хар салхинд Тайванийн зүүн өмнөд бүс хамгийн ихээр өртөж, Тайбей хотод маш их хэмжээний аадар бороо оржээ. Салхины эрч одоогоор буурсан хэдий ч Хятадын өмнөд эрэг рүү чиглэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд