Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ”-ТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд үндэслэн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 07-14-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг хийж Монгол Улсын Шадар сайдад дүгнэлт, танилцуулгыг хүргүүлээд байна.
Хяналт шалгалтад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах 6 дугаар цэг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сайжруулсан түлшний “Дөлгөөн нуур-3” агуулах бааз хамрагдсан.
Хяналт шалгалтын хүрээнд сайжруулсан шахмал түлштэй холбоотой нөхцөл байдлын талаарх тайлбар, тодруулга, дүгнэлт зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргуулан авч ажилласан.


Хяналт шалгалтаар дараахь нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
1.“Таван толгой түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлшийг хэрхэн, яаж хэрэглэх талаар иргэдэд холбогдох заавар, зөвлөмж, арга аргачлалыг тодорхой өгөөгүйгээс иргэдийг хохироосон нөхцөл байдал үүссэн байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Бараа, ажил үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана” гэж заасан. Гэвч “Таван толгой түлш” ХХК-ий худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний уутан дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг тусгаагүй худалдан борлуулж байна.
2.Хяналт шалгалтын явцад борлуулагч болон иргэдийн өгсөн тайлбар мэдүүлгээс харахад тухайн сайжруулсан шахмал түлшний нөөц бага, тодорхой хязгаарлалттайгаар худалдан борлуулж байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж, эдийн засгийн хувьд хүндрэл үүсгэж байна.
3.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээллүүдийг цуглуулан авч, шинжлэн, судалж үзэхэд холбогдох байгууллагуудаас иргэдэд зориулж сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах талаар зөвлөмж, заавар, зааварчилгаа зэргийг бүх хэлбэрээр тарааж, түгээж байгаа хэдий ч худалдаанд гарч буй сайжруулсан шахмал түлшний уутан дээрх хаяг шошгожилтыг яаралтай шинэчлэн, зааварчилгаа, анхааруулгыг тусган худалдан борлуулах шаардлагатай байна.
4. Хэрэглэгчдэд И-баримт болон бараа худалдан авсан тухай баримтыг олгуулах шаардлагатай байна.
Манай байгууллагын зүгээс хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж ажиллах талаар холбогдох газруудад шаардлага, зөвлөмжийг өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

"Сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй"
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.