Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд өглөө. 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд/ эмнэлгийн тусламж үзүүлээд байна.

Дуудлага өгч буй иргэдийн тоо багассан талаархи мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Бидэнд айл өрхүүд түүхий нүүрс түлж, хэрэглэж байна гэсэн мэдээлэл гомдлыг өгч байна. Иргэд сайжруулсан түлшээ хэрхэн зөв хэрэглэх тал дээр илүү анхаарч, утаагүй өвөлжихийг уриалах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуй нэг байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. Сайжруулсан түлшинд дараах байгууллагуудын лаброторуудад шинжилгээ хийгдэн эцсийн дүн гарсан байна. Үүнд Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Хими технологийн хүрээлэнгийн лабортори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа зэрэг газрын лабораторуудын нэгдсэн хариу гарч сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан юм.

Сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд тараах материалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр, үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэдгийг онцоллоо.

Нью Жерси дэх буудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ
Нью Жерси дэх буудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.