Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажлын хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг сэтэлж явган хүний нүхэн гарц байгуулах ажил үргэлжлэхээр болжээ.
Иймд 2022 оны наймдугаар сарын 01-ээс 2022 оны наймдугаар сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөн, баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зохион байгуулалтад өөрчлөлт орох аж.
Иргэд жолоочид энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.