Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: Туул голоос зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлож байсан “Бүрдэл майнинг“ ХХК-ыг шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

May be an image of natureТуул голын сав газрын захиргааны даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар ус ашиглах эрхийг цуцалсан билээ. “Бүрдэл майнинг” ХХК-ны үйл ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хяналт тавин ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлэн хүргүүлээд байна.

Түүнчлэн “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд хогоо ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлийг давтан гарсан тул уг зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандан байнгын хяналт тавьж ажиллаж байна.

Ирэх сарын 8-наас Улаанбаатар-Хөххот чиглэлийн нислэг хоёр сарын хугацаанд зогсоно
Ирэх сарын 8-наас Улаанбаатар-Хөххот чиглэлийн нислэг хоёр сарын хугацаанд зогсоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд