Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийн зарим зүйл, заалтуудаас хүргэж байна. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг хуулиар хориглоно.