Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2022.07.24) нийт 1535 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1340 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 25, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэн аж.
Согтуугаар автомашин жолоодсон 173, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 123, хүний биед халдсан 74, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 147 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 71 тохиолдол гарчээ.