Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвад болсон тэмцээний үеэр шатарчин робот өрсөлдөгч хүүхдийнхээ хурууг хугалсан хэрэг гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 57 секунд

Техник технологийн шинэ түвшин ирж шатарчин роботууд шатрын тэмцээнд орж өрсөлдөх болжээ. Гэвч робот зөвхөн тохируулсан зааврын дагуу ажилладаггүй гэдгийг хамгийн сүүлд Москвад болсон тэмцээн баталлаа.

Өнгөрсөн долоо хоногт Москвад болсон тэмцээний үеэр шатарчин робот долоон настай өрсөлдөгчийнхөө хурууг хугалж гэмтээсэн хэрэг гарсан байна.

Шатарчин робот өмнө нь олон тэмцээнд оролцохдоо ийм үйлдэл гаргаж байгаагүйг Москвагийн Шатрын Холбооны ерөнхийлөгч Сергей Лазарев ТАСС агентлагтгаас мэдээлсэн байна.

Оросын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч Сергей Смагин тоглогч хүү роботод нүүх ээлж өгөлгүй дараагийн үйлдлээ хэт түргэн хийснээс ийм осол гарсныг тайлбарлажээ.

Ямартай ч роботыг зохион бүтээгчид программаа шинэчилж, дахин ийм осол гаргахгүй байхад анхаарах ёстойг тэр хэлсэн байна.

Шатарчин хүү тус тэмцээний ес хүртэл насны ангиллын шилдэг 30 тоглогчийн нэг бөгөөд хуруугаа боолгоод дараагийн тоглолтоо хэвийн үргэлжлүүлсэн гэнэ.

Гэвч хүүгийн эцэг эх болсон явдлыг шалгуулахаар прокурорт хандсан тухай ТАСС мэдээлжээ. Оросын шатрын их мастер Сергей Карякин программын алдаанаас болж ийм осол гарсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Ийм зүйл өмнө нь огт болж байгаагүй. Хүүд эрүүл энхийг хүсье” гэж тэр хэлжээ.

Хүмүүс роботыг ашиглах хэрээр үүнтэй холбоотой осол эндэгдлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2015 онд Volskwagen компанийн Герман дахь үйлдвэрт нэг робот 22 настай гэрээт ажилчныг шүүрээд металл хавтанд шахан амийг нь хөнөөж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Л.Наранбаатар: Вагон хангалт байхгүйгээс цемент орж ирж чадаагүй, захуудад үлдэгдэл “0”
Л.Наранбаатар: Вагон хангалт байхгүйгээс цемент орж ирж чадаагүй, захуудад үлдэгдэл “0”
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.