Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Шинэ хувилбарын давлагаа эхэлж байгаа ч ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 12 секунд

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Омикроны BA.1, BA.2 хувилбарын давлагаа дэлхий улс орнуудад эрчимтэй явагдаж байна. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр байгаа учраас эзлэх хувь нэмэгдэнэ гэж олон улсын эрдэмтэд үзэж байна.

ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох шинжилгээний дүнгээс харахад BA.1, BA.2 хувилбар 10 орчим хувийг эзэлж байгаа. Энэ сарын сүүл гэхэд 80-90 хувийг эзэлнэ гэх судалгааг дотоодын судлаачид гаргаж байна.

Омикроны BA.1, BA.2 хувилбар нь сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбарууд гарч ирэх орон зай бий. Манай улсад эл хувилбарын давлагаа эхэлж байгаа хэдий ч хөл хорио, хичээл сургууль, олон нийтийн арга хэмжээтэй холбоотой хөл хорио тогтоохгүй. Иргэдийн хувийн хариуцлага руу чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх нь зөв" гэлээ.

Сүүлийн 24 цагт 308 хүнээс коронавируст халдвар илэрлээ
Сүүлийн 24 цагт 308 хүнээс коронавируст халдвар илэрлээ
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.