Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт аянга бууж, 50 бог мал хорогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ховд аймгийн Дуут сумын нутаг, Гулзын толгой гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчимд айлын хотонд аянга буужээ.

Тухайн мэдээллийн дагуу тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ийн 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа.

Тиймээс иргэдийг гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх, үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг “УБТЗ” тээвэрлэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг “УБТЗ” тээвэрлэнэ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.