Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ: Шатахуун импортлогч компаниудад ямар нэгэн ТАТААС олгоогүй

Огноо
Унших
0 минут 54 секунд

УУХҮЯ-наас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд АИ92 автобензинийг 840 ам.доллар буюу 25 хувийн хөнгөлөлттэй худалдан авч байв. 4-6 дугаар саруудад АИ92 авто бензиний зах зээлийн үнэ 1110-1200 ам доллар байсан бөгөөд жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3171-3493 төгрөг болж өсөхөөр байсан аж.

Өөрөөр хэлбэл, хэлцлийн дүнд тус саруудад зах зээлийн зарагдах үнээс литр тутамдаа 781-1103 төгрөгийн хэмнэлт гаргаж чадсан гэсэн үг. Ингэснээр 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон байна. Харин энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудад ямар нэгэн татаас олгоогүй гэдгийг салбар яам мэдээллээ.

“Хөтөлийн “Цемент шохой“-н үйл ажиллагаа доголдсон ч дотоодод цементийн ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ“
“Хөтөлийн “Цемент шохой“-н үйл ажиллагаа доголдсон ч дотоодод цементийн ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ“
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.