Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзориг: "Цементийн хувьд тээвэрлэлтийн асуудлыг онцгой анхааран ажиллаж байна. Энэ сарын нэгний өдрөөс хойш МАК ХХК, Монцемент ХХК, Хөтөл ХХК зэрэг томоохон үйлдвэрүүдийн цементийг төмөр замаар тээвэрлэхэд анхаарч ажиллаа. Өнөөдрийн байдлаар МАК ХХК-ийн 470 вагон, Хөтөл ХХК-ийн 365, Монцемент ХХК-ийн 340 вагоны асуудал тус тус шийдэгдсэн. Энэ нь тухайн үйлдвэрүүдэд өдөр өдөрт нь шаардлагатай дотоодын төмөр замын тээвэрлэлтийн захиалгуудыг авч УБТЗ-тай хамтран тээвэрлэлтийн асуудлыг шийдсэн.
Дээр дурдсан цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьд задгай цементийн нийлүүлэлтийг 9 дүгээр сар хүртэл зогсоосон. Энэ нь зургаан сард нэг удаа хийгддэг төлөвлөгөөт засвар хийгддэг. Энэ ажлын хооронд шуудайтай цементийн нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. Учир нь засвар хийх үеийн нэг сарын цементийн нөөцийг бүрдүүлсэн байгаа. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн засвар буюу үйл ажиллагаа доголдсоноос дотоодын цементийн асар их хомсдол үүсэхгүй" гэв.