Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: “Голомт“ банкнаас бусад банкнууд зарим төрлийн ЗЭЭЛ ОЛГОЛТОО ЗОГСООЖЭЭ

Огноо
Унших
2 минут 57 секунд

Ирэх намраас эдийн засаг саарч, хямрал нүүрлэнэ гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс эхлээд Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн удаатай. Энэ ч утгаараа зарим санхүүгийн байгууллагууд зээл олголтодоо няхуур хандах болсон гэх мэдээлэл бий. Тэгвэл үүнтэй зэрэгцээд арилжааны банкнууд бүх төрлийн зээл олголтоо зогсоосон гэх мэдээлэл цацагдаад байна. Тиймээс уг мэдээллийг холбогдох эх сурвалжуудаас тодруулснаа хүргэе.

Монголбанк: "Монголбанкнаас арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Тиймээс зээл олго эсвэл олгохгүй бай гэдэг талаас үүрэг, чиглэл өгөх эрх зүйн орчин байхгүй. Зээл олгох эсэх нь тухайн арилжааны банкны дотоод үйл ажиллагааны эрх" гэв.

Уг асуудлаар Монголын Банкны холбооноос мөн тодруулахд "Арилжааны бүх банк бүх зээлээ хязгаарлаагүй. Харин зарим нэг банк тодорхой хязгаарлалт хийж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Иймд арилжааны банк тус бүрээс ямар ямар төрлийн зээл олгож байгаа талаар тодрууллаа.

Голомт банк: "Манай банкны зүгээс бүх төрлийн зээл хэвийн олгогдож байгаа. Ямар нэг тасалдсан, хязгаарласан асуудал байхгүй".

Хаан банк: "Яг одоогийн байдлаар манай банканд цалингийн зээл, ипотекийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, малчны зээл, бизнесийн орлого барьцаалсан зээл олгогдож байна. Бусад төрлийн зээлийг энэ сарын 31-ний өдрийг хүртэл зогсоосон".

Төрийн банк: "Цалингийн зээл, малчны зээл, хадгаламж барьцаалсан зээлүүд олгогдож байна. Бусад төрлийн зээл олгохгүй байгаа. Энэ хязгаарлалт долоодугаар сарыг дуустал үргэлжилнэ".

Хас банк: "Одоогоор цалингийн зээл, өрхийн зээл гарч байна. Манай банкны зүгээс шинээр зээл судлахгүй байгаа. Тиймээс анх удаа зээл авах гэж байгаа иргэдэд зээл олгох боломжгүй. Харин өмнө нь зээл авч байсан бол дахин судлуулж байж зээл авч болно".

Худалдаа Хөгжлийн банк: "Манай банк цалингийн зээл, тэтгэврийн зээл, автомашины зээл олгож байна. Бусад төрлийн зээлийг хязгаарлалттайгаар, тодорхойгүй хугацаагаар зогссон".

Арилжааны банкнууд ямар төрлийн зээл олгож байгааг бид тодорхой хүргэлээ. Гэхдээ хамгийн чухал нь арилжааны банкнууд чухам юунаас болж зээл олголтоо хязгаарласан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эдийн засаг саарах сургаар арилжааны банкнууд ч гэсэн хамгаалалтын механизмаа ажиллуулаад эхэлж гэж дүгнэж болохоор байна.

Л.Оюун-Эрдэнэ:  Цагаан нуурын боомтыг ирэх сард Өлгий хоттой холбож дуусна
Л.Оюун-Эрдэнэ: Цагаан нуурын боомтыг ирэх сард Өлгий хоттой холбож дуусна
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.