Дэлхийн зах зээл дээр долларын ханшийн бүх валюттай харьцах харьцаа өссөөр байна. Олон улсад үүсээд буй одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид ам.долларыг ганц аюулгүй баталгаатай валют гэж үзэн бүх худалдааг доллароор арилжиж байна.
Ингэснээр долларын ханшийн савлагаа өсөлт, эрэлтээс хамаарч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин нэмэгдэж эхэллээ.
Бүгд Найрамдах Турк Улс нь Украины үр тарианы экспортыг зохицуулах төв байгуулахаар төлөвлөж АНУ, Украйн, ОХУ, БНТУ гэх дөрвөн талт уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар мэдэгснээс хойш тус улсад долларын ханш тодорхой хувиар өсч, шатахууны үнэ болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна. Олон улсад үүсээд буй нөхцөл байдлаас шууд хамаарч манай улсад ч тун удахгүй шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай байна.