Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагджээМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтах аж.

Тавигдах шаардлага:

  • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.

Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/119037 холбоосоор авах боломжтой.

АНХААР: Зам тээврийн осол, хэрэг хамгийн их бүртгэгддэг ХАР ЦЭГҮҮД
АНХААР: Зам тээврийн осол, хэрэг хамгийн их бүртгэгддэг ХАР ЦЭГҮҮД
 
Автобусны буудлын орчимд 60 гаруй насны эрэгтэй нас барсан хэрэг гарчээ
Автобусны буудлын орчимд 60 гаруй насны эрэгтэй нас барсан хэрэг гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.