Аялал, зугаалга, амралтын улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд орон нутагт ихээр зорчдог нь зам тээврийн ослыг нэмэгдүүлдэг. Зам тээврийн осол нь үхлийн түвшин өндөр бөгөөд Эрүүл мэндийн статистик судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослын 1000 осол тутамд ногдох үхлийн түвшин 27.4 тохиолдол байна. Өөрөөр хэлбэл 1000 осол тутамд 27.4 нь нас бардаг байна.
Мөн Тээврийн цагдаагийн алба, Орон нутгийн хяналтын хэлтсийн 2018 оны судалгаагаар авто замын хар цэгүүдийг тодорхойлсон байна. Үүнд хамгийн их осол гардаг цэгээр Дорноговь аймгийн Айраг ба Даланжаргалан сумын зам, Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын зам, Дундговь аймгийн Луусын зам, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Төв аймгийн Лүн ба Баянчандмань сумын зам, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дарханы зам, Хөвсгөл аймаг Их Уул сумын замууд ордог байна.
Тэгвэл олон улсын болон улсын чанартай автозам дагуух зам тээврийн осол, хэрэг хамгийн их гардаг хар цэгүүдийн мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.