Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:
“Б” нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн сувилагчийн ангид суралцаж байсан оюутан “У”, “Ц”, “О” нарыг хичээлийн тооцоотой байхад нь 2021 онд төгсөлтийн шалгалтад оруулж диплом олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.