Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АШУҮИС-ийн арга зүйч асан Т сургуульд элсүүлэх, анги шилжүүлэх нэрийдлээр иргэдээс хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 51 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.244, мөрдөн байцаалтын 1403 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 348 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүллээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 74, Амьд явах эрхийн эсрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Авлига, албан тушаалын 6, нийт 237 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал:

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчаар ажиллаж байсан Э, тосгоны захирагчийн ажлын албаны дарга Ц нар нь албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлэн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байсан М, Тамгын газрын дарга Г нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйчээр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуульд элсэх, анги шилжүүлэх гэсэн ашиг сонирхол бүхий нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн зүйлийн 1, 3 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1-т /Хахууль өгөх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Самар түүж яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг эсэн мэнд хүлээлгэн өгчээ
Самар түүж яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг эсэн мэнд хүлээлгэн өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.