Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой боллоо“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 45 секунд

Коронавирусийн хувилбарын судалгааны үр дүнгийн талаар мэдээллийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүгээс өглөө.

АШУҮИС-ийн төлөөлөл, "АШУҮИС COVID-19-ийн голомтолсон халдварт геномийн судалгаа хийх төсөл хэрэгжүүлсэн. Судалгааг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хийсэн.

Одоогоор манай улс коронавирусийн альфа, бетта, гамма, дельта хувилбаруудыг богино хугацаанд ПГУ-ын шинжилгээгээр илрүүлж буй.

Судалгааны үр дүнг харвал, цар тахал хүн амын дунд бүртгэгдэж эхэлснээс эхний хэдэн сард анхны хувилбартайгаа адил сорьцууд эргэлтэд байсан. Харин 2021 оны 2, 3 дугаар сараас вирус хувьсаж, альфа хувилбар хүн амын дунд эргэлтэд орсон байна.

Улмаар 6, 7 дугаар сарын эхээр нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг альфа хувилбар эзэлж байсан бол долдугаар сарын дундаас дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн.

Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дельта хувилбарт коронавирус шинээр батлагдсан тохиолдлууд дунд нэлээд өндөр хувийг эзэлж байна. Мөн бид нуклейн хүчлийн түвшинд уг вирус өөрчлөгдсөн гэдгийг батлах шинжилгээг амжилттай хийлээ.

Ингэснээр дэлхий нийтэд түгээмэл байгаа мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой боллоо.

Судалгааны ажил амжилттай явагдаж байна. Цаашид сорьцын тоог нэмэхээр Монголд эргэлдэж байгаа коронавирусийн геномын судалгааны нарийвчилсан судалгааны үр дүнгүүд гарах боломжтой боллоо" гэв.

ОХУ гадаад оюутнуудыг хүлээн авах боломжтой болжээ
ОХУ гадаад оюутнуудыг хүлээн авах боломжтой болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.