Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Дотоодын авиа компаниудад 145 тэрбум төгрөгийн зээл олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг баталллаа. Тогтоол хоёр бүрдэл хэсгээс тогтож байна. Цар тахлын үед хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэг болон гадагш чиглэсэн захиалгат нислэгүүдийг хийсэн. Санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. Ерөнхий сайд аялал жуулчлалын болон агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ шаардлага хангасан дотоодын авиа компаниудын хувьд тодорхой хэмжээний зээлийг олгож болох зүйл ярьсан.

МИАТ-ийн өмчит компани болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, дотоодын авиа компаниуд шаардлагатай зээлийг авахдаа 10 их наядын хөтөлбөр болон банкны тодорхой шаардлагыг хангасан байна" гэлээ.

Л.Халтар: МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
Л.Халтар: МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
 
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.