Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг баталллаа. Тогтоол хоёр бүрдэл хэсгээс тогтож байна. Нэгдүгээрт, МИАТ компанид 4.7 тэрбум орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас нөөц хөрөнгөөс гаргана. Үүний цаад зорилго нь МИАТ компани одоогийн байдлаар Европ буюу Германы Франкбурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байна. Аялал жуулчлалын сарууд ирж буйтай холбогдуулан 7,8,9 сард долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг Засгийн газраас гаргасан. Үүнд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж буй юм" гэлээ.