Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан тус газрын нөхцөл байдал, цаашид хийх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний талаар уулзалт хийлээ. Энэ үеэр МҮИС-ийн Гүйцэтгэх захирал Л.Мөнхбат "Энэ газар дээр МҮИС эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон жил ажиллаж ирсэн. 2019 онд эрхийг нь сэргээгээд л цуцлаад орхичихсон. Ажил хийх нөхцөл бүрддэггүй байсан. Намайг хар тамхиар баригдсан гэж хүртэл гаргаж байсан. Би багаасаа бизнес хийж, хэдэн доллартай болох гэж зүтгэж хүний нутагт ажиллаж байсан. Өнөөдөр МҮИС-ийн ард ямар нэгэн улс төрч байхгүй. МҮИС бол Монголд эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийдэг хүмүүс. Өнөөдөр 200 гаруй гадаад оюутан суралцдаг. Энэ ч вальют оруулж ирээд эхэлсний илрэл гэж харж байгаа" гэв.
Л.Мөнхбат: МҮИС-ийн ард ямар нэгэн улс төрч байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.