Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн хооронд 2020 оноос хойш үргэлжилсэн барааны тэмдэгтийн маргаанд 2023 онд МУИС ялсан. Харин тус хоёр их сургуулийн нэршлийн асуудал шийдэгдээгүй үргэлжилж, тус маргаан /2025.02.04/ эцэслэн шийдвэрлэгдсэн талаар МУИС-иас мэдээлсэн. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын их сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл МҮИС Улсын Дээд шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн тогтоолыг хянаж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөх хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим өнөөдөр/2025.04.14/ хэлэлцэхээр товлосон байна. Тодруулбал, МҮИС Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 001/ХТ2025/0013 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан аж. Ингэхдээ "Шүүх дээрх шийдвэрүүдийг гаргахдаа МҮИС-ийн төгсөгчдийн эрх ашиг зөрчсөн атал гуравдагч этгээдээр татаагүй нь тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна" гэж үзжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!