Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Унаач хүүхэд бэртвэл даатгалын нөхөн олговроос гадна эмчилгээний зардлыг уяач, морины эзэн ХАРИУЦНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Унаач хүүхдүүдийн асуудал их хөндөгддөг. Хууль эрхзүйн хариуцлага хүлээх чадамжгүй хүүхдүүдээрээ баярлаж цэнгээд байна гэдэг. Гэтэл нөгөө талдаа соёл ёс заншилтайгаа зөрчилдөөд байна гэх нь ч бий. Хүүхдийн эрхийг хамгаалсан ямар дэвшилттэй заалтууд хуульд орсон бэ"

ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг "Унаач хүүхдийн насны асуудал өмнөх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 7 ба түүнээс дээш насных байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд 8 ба түүнээс дээш байхаар хуульчилж байгаа. Мөн баяр наадмын өдрүүдэд зөвхөн даатгал үйлчилж байсныг бүтэн жилийн даатгал болгож өөрчилсөн. Эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалын нөхөн олговроос гадна бусад байдлаар хүүхэд янз бүрийн байдлаар унаж бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн хариуцах заалтуудыг оруулсан. Түүнчлэн стандартын хувцас хэрэгсэлтэй байх асуудлыг тодорхой тусгасан" гэлээ.

Б.Пүрэвдорж: Уяачдын нэр хүнд олж авдаг цол хэргэмийг байхгүй болгочих юм
Б.Пүрэвдорж: Уяачдын нэр хүнд олж авдаг цол хэргэмийг байхгүй болгочих юм
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд