Орхон голд осолдсон малчны цогцсыг олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутагт малчин М зургаадугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн орчим адуугаа хураахаар яваад ирээгүй, унаж явсан морь нь усанд норсон байдалтай буцаж ирсэн байна. “Орхон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зургаадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас Орхонтуул сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газарт иргэн 14 настай эрэгтэй М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн “Цуу тайж” гэдэг газраас зүүн хойд зүгт “Гурван тархи” гэдэг газар дахь “Орхон” голын усны мандлаас цогцсыг нь олж, Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шижлүүлэн өгсөн байна.