Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Манжин 5900, төмс 2334, лууван 4536, байцаа 4942, талх 1650 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 40 секунд

2022 оны 06 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 13156 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15835 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 250 (1.6%) төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор” зах, Хархорин зах хамгийн хямд буюу 14500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085

8 225

7 780

7 845

8 005

8 305

2019

8 875

8 925

9 390

9 635

10 960

11 700

12 280

11 540

11 375

10 950

10 090

9 755

2020

10 535

11 415

11 665

11 735

11 940

12 640

12 760

11 760

11 235

10 855

11 075

11 210

2021

11 615

12 605

12 670

13 850

13 960

14 770

14 800

13 700

13 420

13 280

13 345

13 495

2022

14 060

14 000

14 260

14 530

15 144

15835*

Хонины ястай мах

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535

6 980

6 415

6 440

6 690

6 695

2019

7 170

7 340

7 945

8 710

9 820

10 430

10 045

9 700

9 640

9 095

7 710

7 635

2020

8 705

9 600

9 765

9 835

10 125

10 385

10 650

9 870

9 170

8 715

8 635

8 580

2021

9 040

10 460

10 705

12 320

12 390

12 695

12 440

11 380

10 975

11 005

10 775

10 850

2022

11 485

11 940

12 585

12 620

12 705

13156*

*2-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 30 (0.2%) төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ 76 (0.6%) төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөгөөр, харин “Саруул зах” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2022 оны 06 дугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1600-1800 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” зах, “M-март” хүнсний дэлгүүрт талхыг хамгийн хямд буюу 1650 төгрөгөөр, харин “Саруул зах” худалдааны төв, “Хар хорин” захад хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2022 оны 06 дугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 23.4 хувиар өсч 2334 төгрөгөөр, монгол лууван 7.4 хувиар өсч 4536 төгрөгөөр, байцаа 9.1 хувиар өсч 4942 төгрөгөөр, Хүрэн манжин 1.0 хувиар өсч 5906 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Өнөөдөр дараах гурван чиглэлийн автозамын зорчих хэсгийг хаана
Өнөөдөр дараах гурван чиглэлийн автозамын зорчих хэсгийг хаана
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.