Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автсан, нэг айлын гэр үерт урссан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр үерт урссан, Б-ийн 5 ханатай гэр усанд автсан байжээ. Тус хэсгээс найман том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлж ажиллажээ.
30 минут үргэлжилсэн ширүүн борооны улмаас нэг айлын гэр урсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.