Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Монголд эмчлэгдэхгүй хорт хавдрын эмчилгээний зардлын 50 хувийг төрөөс өгдөг болмоор байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож байна.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас залуужиж байгаа нь аюул дагуулж байна. ЭМЯ-наас хорт хавдрын шалтгаан нөхцлийг юутай холбоотой гэж үздэг юм бэ. НЭМТ гэж яг юу хийдэг юм бэ. Иргэдийг хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэхэд ямар арга хэмжээ ажилладаг вэ. Иргэдийн хэнэггүй байдал, амьдралын хэв маягийг өөрчлөх, муу зуршлаас салгах, хоолны дэглэм өөрчлөх зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ. Энэ ажилд гол анхаарлаа хандуулмаар байна.

Мөн эрт илрүүлгийн ажил сумын төвүүдэд огт алга. Аймгийн эмнэлгүүд чинь хорт хавдар илрүүлэх чиглэлд ажиллаж чадаж байгаа юу.

Монголдоо оношилж чадахгүй байгаа өвчний жагсаалтыг ЭМ-ийн сайд баталж байгаа. Гэтэл тэр хүмүүсийн хохь гэж байгаа юм шиг гадаад руу эмчилгээнд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлж чаддаггүй байдлаа яаж засах вэ. Нэгэнт монголдоо эмчилж чадахгүй байгаа бол ямар нэгэн дэмжлэг үзүүлж чадахгүй байгааг яах вэ. Эмчилгээний зардлыг нь 100 хувь байг гэхэд 50 хувь өгдөг болох тогтолцоо руу орохгүй бол болохгүй нь"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хорт хавдрын өвчлөл залуужих хандлагатай байгаа нь үнэн. Ганцхан манай улсад энэ өвчлөл нэмэгдээд байгаа юм биш. Нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд түлхүү ажилладаг. Энэ хүрээнд бид ч бас эрт илрүүлгийг эхлүүлсэн. Мөн яамны харьяа НЭМҮТ гэж бий. Энд тодорхой судалгаа, шинжилгээ тогтмол хийгддэг. Үүнийг идэвхжүүлж, чадавхжуулах чиглэлд ажил хийгдэж байгаа.

Сум болгонд дэд бүтцийг хийх боломжгүй байна. Тиймээс аймгуудын нэгдсэн эмнэлэгт дэмжих төвүүдийг байгуулсан. Ингээд тухайн орон нутгийн иргэд орон нутгийнхаа аймгийн төв дээр байгаа нэгдсэн эмнэлэгт шинжилгээндээ хамрагдах боломжтой. Ийм зохицуулалтыг хийсэн. Шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 158 мянган хүн хамрагдсан байна. Үүнийг хэвшүүлж чадвал хорт хавдрын өвчлөл буурах боломжтой.

Манай улсад эмчлэгддэггүй 26 онош байгаа. Энэ жил үүнээс 4 нь хасагдаж, 4 оношийг бид монголдоо эмчлэх боломжтой болж байгаа. Жилд 500 сая төгрөгийн төсөв тавигддаг. Үүнийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Тэгвэл 50 хувь биш юмаа гэхэд тодорхой хэмжээний зардлыг явахаас нь өмнө өгдөг байх асуудлыг судалж оруулж ирнэ" гэлээ.

Цементийн салбарын доройтол ба төрийн “дээрэм”
Цементийн салбарын доройтол ба төрийн “дээрэм”
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.