ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өргөн барьсан "Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл нэлээн шүүмжлэл дагуулж байна. Учир нь Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын Ерөнхий прокуророор прокурорыг томилно гэдгийг Монгол Улсын иргэнийг болгон өөрчилсөн байдаг.
Энэ нь Ерөнхий прокуророор улстөрчид томилогдох боломжийг бүрдүүлж байна хэмээн шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид томилоход тавигдах шаардлагыг хасах хуулийн төслийг татан авах гэж байгаагаа мэдэгдсэн байна.