Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийн нэрийг ашиглан удаа дараа залилан хийхийг оролдсон гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус удирдамжтай шалгалт хийдэг юм байна.
Үүний тулд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо тухайн аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг. Гэтэл залилагчид санаатайгаар ААН-үүдээс мөнгө нэхэх, албан хаагчийн нэрийг барьж хууль бус үйлдэл хийхийг оролджээ. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай асуудлаар 7012-8012 тоот утсанд хандан гомдол, мэдээллийг өгөхийг хүслээ.