Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баяржаргал: Чингис хаан банк хүнсний агуулахаа зарж орлогыг НДС-д шууд төвлөрүүлнэ

Огноо
Унших
1 минут 15 секунд

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн захирамжаар 101,7 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд гаргуулах шийдвэр гарснаас 99 тэрбум төгрөгийн өглөгтэй үлдсэн. Тиймээс НДЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг яаралтай хангуулахаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байна. Уг асуудлыг НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын Хуримтлалын сан, өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Баяржаргалаас тодрууллаа.

Тэрбээр " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Чингис хаан банк өөрийн хөрөнгөнд байгаа хүнсний агуулахыг борлуулж 25 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогоосоо НДС-д шууд төвлөрүүлэх юм. Мөн томоохон зээлдэгч нарын зээл төлөлтийн орлогыг НДС-д богино хугацаанд шууд төвлөрүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр НДЕГ нь Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах, бүрэн барагдуулах юм" гэдгийг хэллээ.

Эдийн засагч Г.Батзориг: Төсвийн орлого төлөвлөснөөс дутвал дахин тодотгол хийхээс өөр аргагүй
Эдийн засагч Г.Батзориг: Төсвийн орлого төлөвлөснөөс дутвал дахин тодотгол хийхээс өөр аргагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд