Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУВС: Арилжааны банкууд IPO-г хэзээ хийх вэ гэдгээ бодлогын хувьд маш сайн харах ёстой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 59 секунд

Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэрээ "Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй" гэдгийг илэрхийлсэн.

Энэ талаар Ангана Банержи хэвлэлийн хурлын дахин тайлбарлалаа. Тэрбээр “ОУВС-гаас банкуудын IPO-г хойшлуулах зөвлөмжийг Монголбанканд өгсөн. Учир нь арилжааны банк IPO хийхийн өмнө тайлан балансын хувьд маш сайн, өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар нэгэн асуудалгүй байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Хэт яараад, хуулиар заасан хугацаанд буюу ирэх зургаадугаар сарын 30-ны дотор IPO хийнэ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны зүгээс эдгээр банкуудын тайлан балансыг хангалттай хянах хугацаа гарахгүй. Улмаар яарч IPO хийсэн тохиолдолд хувьцаа авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй. Ялангуяа томоохон банкууд IPO-г яг хэзээ хийх вэ гэдгээ бодлогын хувьд маш сайн харах ёстой. Тиймээс оновчтой цаг хугацааг сонгож, хамгийн өндөр үнэлгээг нэгж хувьцаанд олж авах юм. IPO хийхийн өмнө активын чанарын үнэлгээ (AQR) хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэж байж, маш сайн банкууд, маш сайн хувьцааг хөрөнгийн бирж дээр санал болгоно” гэлээ.

Б.Баярсайхан: Онлайнаар мөрийтэй тоглоом тоглох асуудал маш хурдацтай тархаж байна
Б.Баярсайхан: Онлайнаар мөрийтэй тоглоом тоглох асуудал маш хурдацтай тархаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.