Зуслангийн хүүхдийн тоглоомын талбайд тоглож байсан хүүхэд алга болж, эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний буюу өчигдөр 18 цаг 22 минутад ирсэн байна.
Тодруулбал, "12 настай Б гэгч нь Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын саданд тоглож байгаад сураггүй алга болсныг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05 дугаар сарын 02-ны өдрийн 12:25 минутад алга болсон газраас 7 км зайтаа ойн модон дотроос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүгийн биеийн байдал хэвийн" гэжээ.