Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 10 шийдлийг хэрэгжүүлэхэд 57.4 тэрбумын санхүүжилт шаардлагатай“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Энэ ондоо багтаан 28 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх болон шинээр барихыг төлөвлөж байгаа ч богино хугацааны зохицуулалтууд шаардлагатай байгаа юм. Тиймээс БШУЯ-наас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 10 шийдлийг боловсруулсан байна. Үүнд:

  • Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх

Ингэснээр шинээр баригдах цэцэрлэгт 1730 хүүхдийг, өргөтгөлөөр 825 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно.

  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх

Ачаалал ихтэй бүсэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 10.886 хүүхдийг цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх замаар цэцэрлэгтэй болгоно.

  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах

Хувьсах зардлыг төр дааж, нэмэлтээр 1300 орчим хүүхдийг хамруулна.

  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих

Одоогоор гурван байгууллага хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ шийдлийн хүрээнд 480 хүүхэд цэцэрлэгтэй болно.

  • Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих

Энэ шийдлийн хүрээнд 150 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой.

  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
  • Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих

Ачаалал ихтэй 57 бүсэд хүүхэд харах үйлчилгээг дэмжсэнээр 5000 гаруй хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм.

  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох

Үүнд, хүүхдийн 100 мянга, хүүхэд асрах 50 мянга, хоёр настай хүүхдэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж 150 мянган төгрөг гээд нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байхаар тусгажээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Дээрх 10 шийдлийг хэрэгжүүлэхэд нийт 57.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тус санхүүжилтийг шийдвэрлэж чадах юм бол энэ намар хичээлийн жил эхлэхэд 21 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж байна. Нийслэлийн хэмжээний 37 мянган хүүхдээс 21 мянгыг хамруулах боломжтой болно" гэв.

Ингээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд дээрх шийдлүүдийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгожээ.

ЗААВАР: БОАЖЯ-наас олгодог 20 тусгай зөвшөөрлийг цахимжуулжээ
ЗААВАР: БОАЖЯ-наас олгодог 20 тусгай зөвшөөрлийг цахимжуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.