Кристиано Роналдо болон түүний эхнэр Жоржина Родригес нар ихэр хүүхэдтэй болж буйгаа өнгөрсөн аравдугаар сард зарлаж байсан. Гэвч ихэрүүдийн нэг нь буюу хүү нь нас барсныг тэд мэдэгдсэн билээ. Тодруулбал, Кристиано Роналдо “Хүү маань нас барсан гунигт мэдээг дуулгаж байна. Энэ бол эцэг эхийн мэдрэх хамгийн том өвдөлт. Бид маш их сэтгэлээр унаж, гуниглаж байна. Бидний бяцхан хүү, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно" хэмээсэн юм.
Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа "Хайртай гэр минь. Жио, хонгор охин хоёр маань эцэст нь бидэнтэй хамт байх боллоо. Сайхан үгс хэлж байсан бүгдэд нь баярлалаа. Та бүхний тусламж, дэмжлэг маш чухал байлаа. Бидний гэр бүлийг хайрлаж хүндэлдэгийг мэдэрлээ. Одоо бидэнд ирсэн энэ амь амьдралд талархан амьдрах цаг ирлээ" гэжээ.
Залуу хос 2017 онд Алана Мартина гэх охинтой болсон бөгөөд одоо дөрвөн хүүхдийн ээж аав болсон. Өдгөө 36 настай Роналдогийн том хүү 2010 онд төрсөн бөгөөд ээж нь одоог хүртэл нууцлаг байдаг. Харин 2017 онд тээгч эхээс ихэр охин, хүүтэй болсон билээ.