Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхзориг: “Хар сарнай“ хамтлагийн С.Амармандахт дээрэмдүүлснээс болж байраа алдахад хүрээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахт дээрэмдүүлсэн гэх иргэн Э.Энхзориг өнөөдөр /2022.04.22/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Баруун дөрвөн замд байрлалтай GEM palace оффисийн 17 давхарт цайны газар байгуулагдсан. Хэдэн сар ажиллаад дампуурсан байдаг. Дампуурахдаа тулсан тул миний бие найзтайгаа хамтарч ажиллахаар болсон. Гэхдээ лоунж хэлбэрээр дахин тохижилт хийж байгуулсан. 2020 онд "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах баар нээх гэж байгаа гал тогоог чинь ашиглая, хувьцаагаа шилжүүлээд миний дор ажилла гэсэн. Би боломжгүй гэдгээ хэлтэл өөрийнхөө саналыг тулгаж эхэлсэн. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд талбай түрээслэгч газруудын зүгээс дарамт ирж эхэлсэн. Есдүгээр сард манай газрыг лацдсан. Таван жилийн гэрээтэй байтал манай гэрээг цуцлаад хөөчихсөн.

Тохижилтын эд хөрөнгөө агуулахад аваачиж тавьсан. Гэтэл 17 хоногийн дараа агуулахаас авах гээд очтол цоожийг нь эвдсэн байсан. Ингэхдээ гурван портер машинаар агуулахад аваачиж байрлуулсан эд хөрөнгийг зөөсөн. 120-130 сая төгрөгийн тохижилтын эд хөрөнгө байсан юм. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллагаас над руу залгасан. Миний эд хөрөнгийг олсон гэхээр нь очтол хуучин миний ажиллуулж байсан газар аваачиж тавьсан байсан.

Найман цагийн дараа гурван цагдаа ирж хэргийн газрын үзлэг хийнэ гэж ирсэн мөртлөө удалгүй явчихсан. Хэрэг одоо болтол цагдаагийн байгууллагд шийдэгдэхгүй байна. Би 382 сая төгрөг нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. Гэтэл цагдаа дээр очихор хуурамч бичиг баримтууд гаргаж өгсөн байсан. Манай хэрэг дээр гурван мөрдөгч солигдсон. Хоёр дахь мөрдөгчийг дөрвөн газарт гомдол өгч шалгуулсан.

Хэд хэдэн үл хөдлөхийн зуучлалуудаар 420 сая төгрөгөөр зарах зар тавиад байгаа юм. Тэрбумтан хүн байж яагаад ингэж дээрэлхэж байгаа хэрэг вэ. Олны танил хүн намайг хүнд байдалд орууллаа. Одоо байраа алдахад хүрчихээд байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайдаа эл хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд туслаад өгөөч гэж гуйж байна. Миний хувьд нөлөөлөл гэх зүйл их байна гэж харж байгаа. Ядаж орон гэрээ алдахгүйн тулд хөлөө хүрэх газраа явсаар байна. Дээрэмдсэн хүн нь үйл ажиллагаа явуулж сүүлдээ бүр зарна гээд явж байна. Гэтэл жинхэнэ эзэн болох би байраа алдахад хүрчихээд байж байна” гэв.

ЦЕГ: Бензин үнэрлэсэн этгээд бага насны охиныг дагаж гэр рүү нь орох гэж байсан гэх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Бензин үнэрлэсэн этгээд бага насны охиныг дагаж гэр рүү нь орох гэж байсан гэх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулж байна
 
“Michel & Amazonka” олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулна
“Michel & Amazonka” олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.