Манчестер Юнайтед багийн хөлбөмбөгчин Кристиано Роналдо болон түүний эхнэр Жоржина Родригес нар хүүгээ нас барсныг олон нийтэд зарлажээ. Ингэхдээ “Хүү маань нас барсан гунигт мэдээг дуулгаж байна. Энэ бол эцэг эхийн мэдрэх хамгийн том өвдөлт. Бид маш их сэтгэлээр унаж, гуниглаж байна. Бидний бяцхан хүү, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно" гэжээ.
Юнайтед твиттер хуудаснаа "Таны зовлон бол бидний зовлон. Таны гэр бүлд хайр болон хүч чадлыг илгээе" хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна.
Роналдо 2010 онд төрсөн хүү Кристиано Жр, 2017 онд төрсөн Ева, Матео хоёр ихэр хүүхэдтэй. Мөн 2017 онд төрсөн Алана Мартина хэмээх охинтой болсон юм.
Мөн өнгөрсөн аравдугаар сард ихэр хүүхэдтэй болсноо зарлаж, хүү охинтой болсон ч ийнхүү хүү нь нас барсан байна.
Харин тэд охиныхоо тухай "Охин маань мэндэлсэн энэ мөч итгэл найдвар, аз жаргалтай амьдрах хүчийг өглөө" гэжээ.
Эх сурвалж: BBC