Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны аудит хийж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Үндэсний аудитын газраас “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар тус аудитыг хийх юм.

Компанийн засаглалыг хөгжүүлэх төрийн бодлого үр дүнтэй эсэх, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа үр ашигтай эсэх болон хяналт үр нөлөөтэй эсэх зэрэг гурван зорилтын хүрээнд аудитыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт аудит хийх явцад хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтарч ажиллахыг шалгагдагч байгууллагуудаас хүслээ.

Энэхүү гүйцэтгэлийн аудитаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг салбараар нь ангилж, түүвэрлэн хамруулах бөгөөд яамд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт төвлөрч ажиллах аж. Аудитыг 2022 оны есдүгээр сар хүртэл гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллах юм.

ХААЛТТАЙ ХУРАЛ: Ерөнхий сайд буруутай бол ялаа ав, буруугүй бол бүрэн эрхээ сэргээлгэ гэж хатуурхаж, гишүүд сайдуудтай хариуцлага ярихаа САНУУЛЖЭЭ
ХААЛТТАЙ ХУРАЛ: Ерөнхий сайд буруутай бол ялаа ав, буруугүй бол бүрэн эрхээ сэргээлгэ гэж хатуурхаж, гишүүд сайдуудтай хариуцлага ярихаа САНУУЛЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд