Үндэсний аудитын байгууллагаас И-Монгол академи УТҮГ-ын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай гэх дүгнэлт өгчээ. Тайланд дурдсанаар дараах зөрчлүүд гарчээ.
-Албан томилолтын зардлаас 573 мянган төгрөгөөр согтууруулах ундаа худалдан авсан-
Тайлант онд орон нутагт ажилласан албан томилолтын зардлаас 573.1 мянган төгрөгийн согтуурах унаа худалдан авсан
Нэр бүхий 1 аж ахуйн нэгжтэй “Ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулан засварын ажлын зураг төслийг 19,800.0 мянган төгрөгөөр хийлгэсэн боловч засварын ажил хийгдээгүй, үргүй зардал гаргасан
Эдийн засгийн зардлын ангилал зөрчиж дараах ажил гүйлгээг хийсэн байна. Үүнд: Зардлын ангилал 210801 ангиллаас 37,100.0 мянган төгрөгийн ширээ, сандлыг, 18,000.0 мянган төгрөгийн хувцас, зөөлөн эдлэлийг, 210901 ангиллаас 1,029.6 мянган төгрөгийн бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийг худалдан авсан.
-74 сая төгрөгийн тавилга худалдан авахдаа тендер шалгаруулалт явуулаагүй-
Тайлант хугацаанд сандал, ширээ, тавилгыг худалдан авахдаа нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь багцалж тендер шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал: Тэн Бий ХХК-тай 19.6, Ногоон Газар Бүтээмж ХХК-тай 19.8, Лока ХХК-тай 17.3, Баганат Биг Сервис ХХК-тай 17.3, нийт 74 сая төгрөгийн тавилгыг шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэн
-Орон нутагт ажилласан албан томилолтоор ажиллахад 23.4 сая төгрөгөөр автомашин түрээслэсэн-
Тайлант хугацаанд орон нутагт ажилласан албан томилолтоор ажиллахдаа 4 ширхэг суудлын автомашиныг өндөр үнэтэй түрээсэлж, нийт 23,400.0 мянган төгрөгийг түрээсийн төлбөрт зарцуулсан байна