Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: 940 мянган төгрөгөөр амин тос, 1.5 сая төгрөгийн бэлгийн хундага худалдан авч, орон нутагт ажиллахдаа 29 саяар автомашин түрээсэлжээ

Огноо
Унших
2 минут 43 секунд

Үндэсний аудитын байгууллагаас Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай гэх дүгнэлт өгчээ. Тайланд дурдсанаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:

-940 мянган төгрөгөөр амин тос авч, 1.5 сая төгрөгийн 7 ширхэг бэлгийн хундага авчээ-

Албан хэрэгцээнд шаардлагагүй 940.3 мянган төгрөгийн амин тос, 1.5 сая төгрөгийн 7 ширхэг бэлгийн хундага зэргийг худалдан авч, автомашин угаалгын төлбөрт 766 мянган төгрөгийг зарцуулжээ. Түүнчлэн Булган, Хөвсгөл аймагт 6 хоног ажилласан түрээсийн автомашины 4 жолоочид яамны ажилтнуудын адил томилолтын зам хоногийн 280.0 мянга, байрны зардлын 720.0 мянга, нийт 1 сая төгрөгийг тооцож олгосон байна.

-Яамны ТНБД-д эхний хагас жилийн үр дүнгийн урамшууллын 702.0 мянган төгрөгийг тушаал шийдвэргүй олгосон-

2022 онд ТЗ-8-1 ангилал зэрэглэлтэй нэг ажилтанд ур чадварын нэмэгдлийг 25.0 хувиар тооцож 298.4 мянган төгрөгийг олгосон байна. Түүнчлэн үйлчлэгчээр ажиллаж байсан хоёр ажилтанд ажиллаагүй хугацааны цалин 952.4 мянган төгрөгийг олгож, тус яамны ТНБД-д эхний хагас жилийн үр дүнгийн урамшууллын 702.0 мянган төгрөгийг тушаал шийдвэргүй олгосон.

-Лицензийг хүлээн аваагүй байхад гэрээ дүгнэсэн акт үйлдэж 19 сая 950 мянган төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон-

Нэр бүхий нэг аж ахуйн нэгжтэй "IBM SPSS лицензийн эрхийг худалдан авах гэрээ" -г байгуулж, лицензийг хүлээн аваагүй байхад гэрээ дүгнэсэн акт үйлдэж 19 сая 950 мянган төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон. Түүнчлэн компьютер, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь багцалж тендер шалгаруулалт явуулаагүй, босго үнээс давсан санхүүжилтийг олгосон байна.

-Орон нутагт 29 саяар автомашин түрээслэсэн-

Өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бус 12 сая 221 мянган төгрөгийн бараа материалыг, 11 сая 119 мянган төгрөгийн хүнсний материалыг тус тус худалдан авсан байна. Мөн онд орон нутагт ажилласан албан томилолтоор ажиллахдаа суудлын 9 автомашиныг өндөр үнэтэй түрээсэлж, нийт 29 сая төгрөгийг түрээсийн төлбөрт зарцуулсан.

АУДИТ: И-Монгол академи 573 мянган төгрөгөөр согтууруулах ундаа худалдан авч, орон нутагт ажиллахдаа 23.4 сая төгрөгөөр автомашин түрээслэсэн
АУДИТ: И-Монгол академи 573 мянган төгрөгөөр согтууруулах ундаа худалдан авч, орон нутагт ажиллахдаа 23.4 сая төгрөгөөр автомашин түрээслэсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.