Энэ сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад 5 иргэнээс “Автобусны буудал дээрээс гар утсаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шуурхай эрэн сурвалжлахад 30-39 насны З,Г,О нар нь бүлэглэн үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсээ ил задгай авч явахгүй, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.