Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Төрийн албан тушаалтнуудын тасалгааны мкв-г зааж, том оврын машин унуулахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын шаардлагын асуудлаар Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан. Улмаар гаргасан шийдвэрийнхээ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирэн жагсагчдад өгч байна.

Тэрбээр "Залуусын тавьсан шаардлагын асуудлаар Засгийн газар хуралдаж, гурван шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлсэн. Улмаар УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргатай утсаар ярьж, уг хуулийн төслийг энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлж, батлуулъя гэж шийдлээ. Энэ хууль батлагдсанаар огцом өсч байгаа шатахуун, мах, гурилын болон хэлэлцүүлгийн явцад зарим шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний үнийг зохицуулна.

Хоёрдугаарт, хуралдаанд ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд оролцож, саатуулагдсан иргэдийг сулласан талаар мэдээлсэн. Мөн дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ Ерөнхий сайдын өмнө амласан.

Гуравдугаарт, Албан тушаал, авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх. Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Засгийн газар УИХ-д яаралтайгаар өргөн барилаа. Мөн АТГ албан тушаалтнуудыг ялгавартай шалгахгүй байх талаар авлигын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүдийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр багтаахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг бусад олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэн шийдэгдээгүй байгаа асуудлуудын талаар залуус шаардлага хүргүүлсэн гэдгийг холбогдох хуулийн хяналтын байгууллагуудад утсаар мэдэгдсэн.

Ковидын үеийн хэмнэлтийн тусгай горимд шилжсэн тогтоолыг сэргээсэн. Төрийн албан хаагчид том оврын автомашиныг нийслэлд ашиглахгүй байх. Төрийн албан тушаалтнуудын тасалгаанд метр квадратын хэмжээг заах бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Мөн төрийн өмчит газруудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлж, олон нийтийн хяналтад оруулах байдлаар дотоодын хөрөнгийн биржээ ашиглахыг УИХ-д өргөн барина" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг яаралтайгаар УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг яаралтайгаар УИХ-д өргөн барилаа
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.