Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг яаралтайгаар УИХ-д өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын шаардлагын асуудлаар Засгийн газар ээлжит бус хуралдаан зарласан. Улмаар гаргасан шийдвэрийнхээ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирэн жагсагчдад өгч байна.

Тэрбээр "Залуусын тавьсан шаардлагын асуудлаар Засгийн газар хуралдаж, гурван шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлсэн. Улмаар УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргатай утсаар ярьж, уг хуулийн төслийг энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлж, батлуулъя гэж шийдлээ. Энэ хууль батлагдсанаар огцом өсч байгаа шатахуун, мах, гурилын болон хэлэлцүүлгийн явцад зарим шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний үнийг зохицуулна.

Хоёрдугаарт, хуралдаанд ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд оролцож, саатуулагдсан иргэдийг сулласан талаар мэдээлсэн. Мөн дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ Ерөнхий сайдын өмнө амласан.

Гуравдугаарт, Албан тушаал, авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх. Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Засгийн газар УИХ-д яаралтайгаар өргөн барилаа. Мөн АТГ албан тушаалтнуудыг ялгавартай шалгахгүй байх талаар авлигын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүдийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр багтаахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг бусад олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэн шийдэгдээгүй байгаа асуудлуудын талаар залуус шаардлага хүргүүлсэн гэдгийг холбогдох хуулийн хяналтын байгууллагуудад утсаар мэдэгдсэн" гэлээ.

Засгийн газрын хуралдаан дуусч, жагсагчдын шаардлагын хариуг Х.Нямбаатар, С.Амарсайхан нар гардуулахаар болжээ
Засгийн газрын хуралдаан дуусч, жагсагчдын шаардлагын хариуг Х.Нямбаатар, С.Амарсайхан нар гардуулахаар болжээ
 
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.