Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй эмэгтэйг хүчээр биеийг нь үнэлүүлсэн этгээдүүдийг баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг, саун массажийн газруудын хууль бус үйлдлийг илрүүлэн ажиллажээ. ЭЦА-ны мөрдөгч, цагдаагийн ахмад А.Уугантуяа "Хууль бус үйл ажиллагаа явуулсан найман газрыг илрүүлэн, зохион байгуулагч 10 этгээдийг Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Массажист нэрээр биеийг нь үнэлүүлж байсан 36 эмэгтэйг тогтоон, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан эрх ашгийг нь хангах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна" гэлээ.

Тухайлбал, иргэн Н гэгч нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй Э-г энэ оны гуравдугаар сарын 05-ны өдрөөс хойш олон нийтийн сүлжээнд “САНХҮҮ АВНА” гэх зар байрлуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлсэн үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдогч этгээдийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчлах арга хэмжээ авчээ.

Улаанбаатарт 1 хэм хүйтэн
Улаанбаатарт 1 хэм хүйтэн
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.