Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг эрүүгийн хэрэгт шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 51 секунд

Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж буй Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага татвар төлөгчдийн болон компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг гарын салаагаар урсгах явдал тасрахгүй байгаагийн илрэл нь дээрх албан тушаалтны хэрэг болох бололтой.

Өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн. Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захиралд энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн олон арван бичиг баримтыг нь хураан аваад зогсохгүй баривчилж авч явсан гэнэ.

Э.Номинчулууныг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тус уурхайнхан болон цагдаа, прокурорынхноос лавлахад шалгаж буй нь үнэн гээд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.

Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл бий. Үнэн, худлыг нь хууль сахиулах байгууллагынхан шалгалтаараа тогтоох биз” гэсэн юм.

“Тавинлан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан тухай www.tender.gov.mn цахим хуудсанд бичжээ. “Тавинлан” ХХК-ийн захирал нь Х.Цогнойжамц, хувьцаа эзэмшигч нь түүний эхнэр Ц.Оюунчимэг нар байдаг. Тус компани нь Хан-Уул дүүргийн нутагт “Алтаргана” хотхоныг барьж ашиглалтад оруулсан аж. Тус хотхоныхоо байрнаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд сэрдэгдэж байгааг ч нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд хэлэв. Түүнчлэн “Хууль сахиулах байгууллагынхан нэгэнт Э.Номинчулууныг шалгаж эхэлснийх эхнэр Цэцэгмаагаа “Багануур” ХК-ийн эрэлт хэрэгцээтэй, хамгийн их мөнгө эргэлддэг гэх түлшний нягтлан бодогчоор ажиллуулаад багагүй хугацаа өнгөрөөж буйг нягтлах нь зөв гэж нэмж хэллээ.

Юутай ч “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж. Шалгалтын үр дүн, хууль хяналтын болон шүүх хэрхэн шийдвэрлэж буйг бид цаг тухайд нь мэдээлж байх болно. ХААДС-гийн санхүүгийн бичиг баримтыг хурааж, мөрдөн байцаалт эхлүүллээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж буй тухай бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл өчигдөр ЭЦА-ныхан Яармагийн гүүрний хойд талд байрлах ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, хоёр том хайрцаг дүүрэн санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ. Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болжээ. Гэхдээ ХААДС-гаас олгосон, эргэн төлөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа юм билээ.

Албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж, өчигдөр орой зарим албан тушаалтнаас нь мэдүүлэг авсан юм. Тухайлбал, ХААДС-гийн зээл, дэмжлэг хариуцсан хэлтсийн дарга Ч.Чинзоригоос мэдүүлэг авчээ. Мэдүүлэг өгөөд гарахад нь тайлбар авахаар хандсан боловч тэрбээр ямар нэг зүйл ярихаас татгалзсан юм. Өнөөдөр ч тус сангийн хэд хэдэн албан тушаалтан, зарим аж ахуйн нэгжийн удирдлагаас тайлбар авахаар болсныг эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, тус санд эрх бүхий албан тушаал хашиж байсан С.Нямсүрэнг ХААДС-гийн хөрөнгө, зээлийг завшсан байж болзошгүй хэмээн шалгахаар болсон гэнэ. Цагдаагийнхан энэ шалгалтаараа улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд ТЭДС-гаас авсан зээлээ хэрхэн зарцуулж буцаан төлсөн,эсэхийг нь нягталж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн авсан зээл, “Шунхлай”-н П.Батсайхан, Тод манлай уяач, “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг, “Камертон” хамтлагийн дуучин, “Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс дээрх сангаас зээл авсан байдаг аж. Тус сангийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаагийн 550 нь компаниуд. Тэднээс хэд нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай, зээлээ төлсөн, үгүйг нь бид удахгүй мэдээлэх болно.

Г.Равжаа

Прокурорт буцаад байсан Н.Түвшинбаярын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорт буцаад байсан Н.Түвшинбаярын хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.